Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 32 асуудал хэлэлцэхээр товлоод буй юм. Мөн хуралдаанаар "Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх"-ийг сайд нар 100 хувийн саналаар дэмжжээ.
"Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах" агуулгатай тус тогтоолын төслөө Засгийн газрын хуралдаанаар баталснаар УИХ-д өнөөдөр өргөн мэдүүлнэ. Ингэснээр маргааш буюу пүрэв гарагт УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдэх үйл явц өрнөнө.












