Солонгост яаралтай хагалгаанд орох заалттай хоёр настай монгол хүүг 19 хоног хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн баримт задарчээ. Энэ талаар нэгэн иргэн мэдээлжээ. Тэрбээр “Баривчилгаа үнэхээр ширүүн байна. БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг баривчилгаа нэрийн доор орон гэрээс нь баривчлах, бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид хорьсон Хууль зүйн яам, Сувон иммегрэшн CCTV( камерын бичлэг) -ийн камерын бичлэгийг задалжээ. Уг бичлэгт Монгол Улсын иргэн хоёр настай хүү аавын хамт 19 хоног хоригдсон.
Тухайн хүү хүнд өвчтэй хагалгаанд орох заалттай байсан ч үл тоомсорлосон, хоёр ч удаа бие нь муудахад тусламж огт үзүүлээгүй, хүүхдийн эрхийг асар ихээр зөрчсөн талаар БНСУ-ын нам, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиад эхэлсэн байна.
Хамгийн харамсалтай нь, хүүг аавтайгаа энэ олон хоног хоригдох үед Монголын талаас шуурхай арга хэмжээ огт аваагүй, монгол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар БНСУ-д ямар нэг шаардлага хүргүүлээгүй бололтой” хэмээн тодотгожээ.












