УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: МАН яг хөшигний ардах хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт явж байхад “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдэг санал асуулга асууна” гээд муйхарлаж явуулж байсан. Яг тэр муйхарлахын бас нэг хувилбар хөшигний ард одоо явж байна. Муухайгаар хэлэхэд шээсний шинжилгээ гэдэг шиг юм улс төрд яваад эхэлсэн учраас ямар ч байсан 2024-2028 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд АН-ын бүлэг хэн нэгэн хувь хүнд зориулсан эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудал дээрээ үлдэх гэж оролдох тийм оролдлогыг тас цохих гэж "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэх бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага бас байна" гэв.







