УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Тахарын албыг байгуулж, гэрч хохирогч хамгаалах тогтолцоог сэргээхгүй бол хохирогч хамгаалалтгүй, нэмж хохирох эрсдэлтэй хэвээрээ л байна.
Санд зорилулсан "хохирол барагдуулах сан"-гийн хуулийг өөрчилж, хүч хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учируулсан гэмт хэргийн хохирлыг сан урьдчилж төлөөд гэм буруутай этгээдээс буцаагаад олж авдаг процессын хууль болгохгүй бол хохирогч хохирсон дээрээ хохирдог тогтолцоо байсаар л байна.
Хамгийн гол нь "Мөрдөх алба" байгуулж, бүгд нэг сүлжээ, нэг уутанд чихэгдчихсэн цагдаа сэтгэлгээнээс гадуур мэрэгшсэн тусгай бүтцээр улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхгүй бол хар тамхи, хүн худалдаалах, зохион байгуулалттай болон цахим гэмт хэрэгтэй үр ашигтай тэмцэх бүтэц Монголд угаасаа бүрдэж чадахгүй.












