Х.НЯМБААТАР: Туулын замын тендерт маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

421
Х.НЯМБААТАР: Туулын замын тендерт маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар: "Туулын замын тендерийг энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Нийтдээ 33 км урт, зжргаан эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжуудыг шинээр хийнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрийн хөдөлгөөнийг зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн зургаан эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.

Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийсэн.

Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Шинэ тойрог зам, Туулын хурдны замаар зорчиход өдөрт 5000 төгрөгийн хураамж авна
a
admin
·2025-07-09 12:01

Х.Нямбаатар: Шинэ тойрог зам, Туулын хурдны замаар зорчиход өдөрт 5000 төгрөгийн хураамж авна

Хотын даргаас ч дээгүүр эрх мэдэлтэй З.Төмөртөмөө “Гартаам атаг” ХХК-ийн “нууц ноёнтон” уу?
a
admin
·2025-06-26 12:23

Хотын даргаас ч дээгүүр эрх мэдэлтэй З.Төмөртөмөө “Гартаам атаг” ХХК-ийн “нууц ноёнтон” уу?

Эвдрэлгүй хуучин хавтанг гэр хороололд тавина
a
admin
·2025-05-29 17:04

Эвдрэлгүй хуучин хавтанг гэр хороололд тавина

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна
a
admin
·2025-05-20 11:46

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Айдас хүйдэстэй Хотын дарга Х.Нямбаатар та ажлаа хийнэ үү!
a
admin
·2025-05-12 10:43

Айдас хүйдэстэй Хотын дарга Х.Нямбаатар та ажлаа хийнэ үү!

Э.Бат-ҮҮл: Х.Нямбаатар Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн  зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай  тэнэглэл вэ?
a
admin
·2025-05-07 12:28

Э.Бат-ҮҮл: Х.Нямбаатар Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн  зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай  тэнэглэл вэ?

С.Жавхлангийн Дархан хот, Ж.Ганбаатарын Баянгол хот, Х.Нямбаатарын Сонгинхайрхан хотын иргэн болоход та бэлэн үү?
a
admin
·2025-05-06 11:27

С.Жавхлангийн Дархан хот, Ж.Ганбаатарын Баянгол хот, Х.Нямбаатарын Сонгинхайрхан хотын иргэн болоход та бэлэн үү?

“Гэгээнтэн” цогцолборын хавтангууд автомашин дээр унажээ
a
admin
·2025-05-04 12:09

“Гэгээнтэн” цогцолборын хавтангууд автомашин дээр унажээ