Х.Баттулгаас 875 тэрбум төгрөг нэхэмжилж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг шаардлаа

606
Х.Баттулгаас 875 тэрбум төгрөг нэхэмжилж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг шаардлаа

ЗГХЭГ-ын  дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулга стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнуулан 250 сая ам.доллароор зарсан" тухай мэдээлсэн. Харин Тэгвэл өнөөдөр "Монгол ялна" ард түмний хөдөлгөөнөөс "Төгрөг нуур"-ын орд газраа ард түмэн буцааж авах хүсэлтэй байгаа тухай шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад "Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна"  хэмээн заасан. Гэтэл Халтмаагийн Баттулга та стратегийн ач холбогдол бүхий "Төгрөг нуур"-ын ордыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүд, гадаадын хамсаатан, түншээрээ дамжуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем үүсгэж, оффшор компани байгуулан 250 сая ам.доллароор зарсан нь хөдөлшгүй баримтууд, гадаад улсын байгууллагуудын албан ёсны эх сурвалжаар тогтоогдож ил болоод байна.Цаашлаад та УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө татгалзах, "Төгрөг нуур"-ын ордыг зарсан 250 сая ам. доллар буюу өнөөдрийн ханшаар 875.000.000.000 /найман зуун далан таван тэрбум/ төгрөгийг нэхэмжилж буйг Үндэсний баялгийн санд нөхөн төлөх" зэрэг шаардлагыг тусгажээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн