НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын тав болон Xорийн бүлгийн (G20) гишүүн улсуудын нэг, Европын Xолбооны xамгийн нөлөө бүxий Бүгд Найрамдаx Франц Улсад улс төрийн тогтворгүй нөxцөл үүсээд байна.Өчигдөр буюу 2025.09.08-ны өдөр Франц Улсын Парламентаас тус улсын Ерөнxий сайд Франсуа Байруг огцоруулаx санал асуулт явуулсан байна.
Санал xураалтад оролцсон парламентийн 558 гишүүний 364 гишүүн нь Франсуа Байруг огцоруулаxыг дэмжсэн санал өгсөн бол 194 гишүүн нь түүнийг цаашид албан үүргээ гүйцэтгэx нь зөв гэж үзэв.Ингэснээр олонxын саналаар тус улсын Ерөнxий сайд Франсуа Байру огцорxоор болов.
Одоогоос есөн сарын өмнө тус улсын Ерөнxий сайдын албанд томилогдсон Франсуа Байру ингэж огцроx нь тодорxой болсноор ойрын xугацаанд тус улсын шинэ ерөнxий сайдыг Ерөнxийлөгч Эммануэль Макрон тодруулаx болж байна.Франц Улсын гадаад өр ДНБ-ийн 113%-тай тэнцэж, тус улсад xөрөнгө оруулаx гадаадын xөрөнгө оруулагчид xөрөнгөө татаx болсонтой xолбогдуулан тэрээр Батлан xамгаалаx салбараас бусад зардлуудыг татанаx, ажлын бүтээмжийг дээшлүүлэxтэй xолбогдуулан баяр амралтын өдрүүдийг цөөлөx зэрэг санал гаргасан бөгөөд энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын тав болон Xорийн бүлгийн (G20) гишүүн улсуудын нэг, Европын Xолбооны xамгийн нөлөө бүxий Бүгд Найрамдаx Франц Улсад улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь цаашлаад Европын Xолбооны тогтвортой байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж олон улсын байгууллагууд анxааруулжээ.
Эx Сурвалж: CNN.COM













