Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

468
Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө
Монголын улс төрд ойрд өрнөөгүй том улс төр өрнөж байна. Олон нийтийн шаардлагад хэрхэн хариулт өгөхийг хүлээсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн ням гарагт хэвлэлд өгсөн тайлбар хангалтгүй байлаа. Гэвч түүний үг дотор өөрийнх нь бодлогыг тасалдуулах зорилготой улс төр явж байгаа гэдэг хэсэг дурдагдсан. Өөрөөр хэлбэл, жагсагчдийн зүй ёсны шаардлагыг дагуулан улс төрийн яг хөшигний арын үйл явц руу нарийн сайн өнгийвөл МАН доторх эрх мэдлийн толхилцоон явж буй гэдгийг учир мэдэх олон хүн хэлж буй юм Тэгвэл энэ нь нэгдүгээрт, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн институт хоорондын зөрчил. Цаашлаад МАН-ын даргын Х.Баттулгатай хоршсон гэх улс төрийн хардлагыг эсэргүүцэх дургүйцэл юм. Тэгвэл үүнээс гадна өрнөж буй өөр нэг гол улс төр бол “Ухаа худаг”-ийн асуудал юм. Магадгүй дээр дурдагдсан бүх том улс төр энэ дээр нэгтгэгдэж байж ч болзошгүй. Засгийн газраас цагаан сарын өмнө оруулж ирэх гээд өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа Ухаа худаг дээр гол улс төр өрнөж буй гэгдээд буй юм. Өөрөөр хэлбэл, яг улс төрийн тавцанд MCS ба бусад гэдэг улс төрийн тэмцэл өрнөж буй нь харагдаж байна. “Ухаа худаг” гэх асуудал яагаад аль, аль талдаа ийм чухал юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. MMC компани 2030 он хүртэл 350 сая ам.долларын зээлийг олон улсын банкаас 8.44 хувийн хүүтэй авчихсанд л гол учиг байгаа аж. Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лиценз болон MMC компаниа барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компаний уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүндрэлтэй тусах аж. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гадны банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирэх юм. Тиймээс өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газар хагаралдах хүртлээ уг асуудал гацаж буй ажээ. Өнөөдрийн энэ бүх улс төрийн талцал хагарал УИХ дээр уг ордын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн үг юм.

                           
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо