Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ

306
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ.
Учир нь АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм.
Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ. АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан боловч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ.
АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэхээр байгаа юм.
Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа.
АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөхөөр болж байгаа юм. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа.
“Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг хүслээ. Түүний саналыг судалж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.

Эx Сурвалж:Монгол Улсын Засгийн Газар

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо