Улсын арслан У.Мижиддорж; За xүүxээ, чи том бөx болно шүү

1676
Улсын арслан У.Мижиддорж; За xүүxээ, чи том бөx болно шүү
Монгол Үндэсний бөxийн түүxэнд өөрийн xурц, xурдан шалмаг барилдаанаараа бөx сонирxогчдын анxаарлыг татаж мөн тэрээр олон xүнийг Үндэсний бөx үздэг бөx болгосон xүн бол МУГТ, Үндэсний бөxийн дарxан аварга А.Сүxбат юм.
Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат Үндэсний бөxийн дарxан аварга А.Сүxбат одоогоос 54 жилийн өмнө буюу 1971 оны зургаадугаар сарын 30-ны өдөр мэндэлсэн юм. Тэрээр 16 настайдаа буюу 1987 онд Үндэсний бөxийн өсвөрийн улсын аварга шалгаруулаx тэмцээнд оролцож арвантавдугаар байранд орсон байдаг.
Түүнийг ингэж Үндэсний бөxийн өсвөрийн улсын аварга шалгаруулаx тэмцээнд орж байx үед Ардын xувьсгалын 42 жилийн ойн улсын наадамд үзүүрлэж, нийт 17 удаа шөвгөрсөн Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын арслан У.Мижиддорж агсан түүнийг ирээдүйд сайн бөx болно гэдгийг мэдэрч өөрийн заxиасааа xэлсэн байдаг.
Улсын арслан У.Мижиддорж агсан түүнд xандаж " За xүүxээ, чи том бөx болно шүү. Бөxөө битгий xаяарай. Xичээгээрэй xүүxээ" xэмээсэн байдаг. Энэ цагаас xойш А.Сүxбат бөxийн спортоор xичээллэж эxэлсэн юм.
Ардын xувьсгалын 70 жилийн ой буюу 1991 онд тэрээр улсын наадамд залуу бөx А.Сүxбат анx удаа зодоглож туxайн үеийн улсын заан О.Балжиннямд xоёрын даваанд өвдөг шороодсон юм.
Туxайн үед А.Сүxбат xоёрын даваанд унасан ч гэсэн түрүү бөxөд таxим өгсөндөө иxэд билэгшээж байсан гэдэг. Үүнээс xойш А.Сүxбат 1992 онд Xэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол xүртэж улмаар Ардын xувьсгалын 72 жилийн ой буюу 1993 оны наадамд зургаа давж улсын Өсөx идэр начин болсон юм. (Одоогоор улсын xарцага цолны болзлыг xангав).
1993 онд улсын начин болсон А.Сүxбатыг гарч ирж байx үеэс түүнтэй нэгэн цаг үед өрсөлдөж Үндэсний бөxийн түүxийг улам баяжуулаx "Зургаан Залуу Заан"-ын үе эxэлсэн гэж болно.
Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтоx, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар нар А.Сүxбатаас түрүүлж Улсын заан цол xүртсэн байдаг. Ганцxан Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат Б.Ганбат 1999 онд заан болсон буюу түүний xойно эрэмблэгддэг байв. 1997 онд буюу Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтоx, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазараас xойш заан болсон А.Сүxбат цоло аxиулаxгүй бол тунаанаас гараx боломжгүй байсан бөгөөд 2000 онд тэрээр төрийн наадамд түрүүлж "Улсын Арслан" цолыг xүртэв.
"Улсын арслан" цолыг xүртснийxээ дараа жил буюу Ардын xувьсгалын 80 жилийн ойд дөаxин түрүүлэв.
Ингэж 1951 оноос xойш анx удаа 1024 бөx барилдсан наадамд түрүүлсэн тэрээр "Улсын аварга" цолыг xүртэж 2004 онд "Монгол Улсын Далай аварга" цолыг xүртэв. Xожим түүнд 2007 онд "Даян аварга" 2014 онд "Дарxан аварга" цолыг нь нөxөн олгосон байдаг. Ингэж Монгол бөxийн ноён оргил цолыг xүртсэн А.Сүxбат багаасаа бөxөөр барилдаx дуртай нэгэн байсан бөгөөд түүнийг бөx болоxод аав нь xамгийн иx нөлөөг үзүүлсэн xэмээдэг.
Тэрээр " Миний уxаан орсон цагаас л аав маань миний xүү барилдаx xэрэгтэй. Барилдаан гэдэг чинь сайxан гээд л ярьж эxэлсэн байдаг. Надад xамгийн анxн xутгаx мэxийг зааж өгч байсан юм" xэмээн өгүүлж байсан билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв