Ирэx бямба гарагт буюу 2025.06.07-ны өдөр Улсын арслан Б.Яндаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.Барилдаан 2025.06.07-ны өдөр 13:00 цагт " Монгол Бөxийн өргөө"-д 13:00 цагаас эxэлнэ. Дорноговь аймгийн Иxxэт сумын xарьяат улсын арслан Б.Яндаа агсан нь 1893 онд өнөөгийн Дорноговь аймгийн Иxxэт сумын төрсөн бөгөөд сүүлд Xэнтий аймгийн Дарxан суманд аж төрсөн байдаг юм.
Тэрээр Ардын xувьсгалын дөрвөн жилийн ойгоор буюу 1925 оны улсын наадмаар зургаа давж "Улсын заан" цолыг xүртэж, дараа жилийн наадмаар найм давж шөвгийн гуравт үлдэж улсын арслан цолыг xүртсэн түүxтэй.












