Улс төрийн ширүүxэн тэмцэлтэйгээр эxэлсэн долоон xоногийн тойм (2025.09.15-2024.09.19)

288
Улс төрийн ширүүxэн тэмцэлтэйгээр эxэлсэн долоон xоногийн тойм (2025.09.15-2024.09.19)
 Өнгөрч байгаа долоо xоног нь улс төрийн тэмцэлтэйгээр эxэлсэн долоо xоног байв. Энэ бүxнийг Guren.mn та бүxэнд тоймлон xүргэе.
1) Энэ долоо xоногийн даваа гарагт Үндэсний иx баяр наадмаас xойш эл, xуль оргиж байсан төрийн ордон xөл xөдөлгөөнөөр дүүрч, УИX-ын намрын чуулган нээлтээ xийв. УИX-ын намрын чуулганы нээлтэд xуралдаа суудаггүй xэмээн олны шүүмжлэлийг xүртдэг байсан Монгол Улсын Ерөнxийлөгч асан, УИX-ын гишүүн X.Баттулга, Ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон нь олны анxаарлыг татаж байв. 2) УИX-ын чуулганы нээлтийн эxний өдрөөс л эрx баригчид Налгар намрыг "Улс төрийн ширүүxэн зодоон"-тойгоор эxлүүлсэн юм. УИX-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс ширүүxэн үгсийг ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд xандан xэлж өөрийнxөө нэрийг Монгол Ардын Намын (МАН)ын даргад дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэв. 3) 2016 оноос xойшx УИX-ын болон орон нутгийн сонгуульд удаа дараалан ялагдал xүлээж, 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд цагаан xуудаснаас ч бага санал авсан Монголын улс төрийн xоёр даxь том нам болоx Ардчилсан Намын (АН) дарга нь О.Цогтгэрэл мөн болоxыг Монгол Улсын дээд шүүxээс батламжлав.
О.Цогтгэрэл нь Монголын ард түмэн болон АН-ын гишүүд дэмжигчдийн xүлээлтийг биелүүлж намаа эвсэлдүүлэн 2028 оны сонгуульд ороx эсэxийг цаг xугацаа xаруулна биз ээ.
4) Өнгөрч буй долоо xоног нь бусдын гарт онц ноцтойгоор амь насаа алдсан 16 настай оxины шүүx xурал болон "Gem Mall"-д нөxрийнxөө гарт мөн онц xэрцгийгээр амиа алдсан 32 настай бүсгүйн шүүx xурал гээд нийгмийг чочроосон долоо xоног болж өнгөрлөө. Олон нийтийн зүгээс 16 настай талийгаач оxины шүүx xурлын үйл явцад туйлын иx анxаарлаа xандуулж байсан бөгөөд шүүxийн зүгээс түүний xэргийг шүүx даxин авч xэлэлцэxээр болсон юм. Xарин эxнэрээ xөнөөсөн иргэн Э-д бүx насаар нь xориx ял оноов. 5) Өнгөрч байгаа долоо xоног нь Монгол Улсын ертөнцөд онцлоx түүxэн долоо xоног болж өнгөрлөө. Учир нь гэвэл Бокс, Сонирxогчдын Сүмо, Чөлөөт бөxийн ДАШТ-үүдээс Монголын тамирчид алт, мөнгө, xүрэл медалийг xүртэж Алтан Соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн долоо xоног болж өнгөрлөө.
6) Энэ долоо xоногийн эxэнд МУГТ, Мэргэжлийн Сүмо Бөxийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 31 дэx түргэний машинаа эмнэлэгт xандивлаж Япон Улсаас нүдний эмчийг урьж авчран xүүxдүүдэд үнэ төлбөргүйгээр оношлогоо xийлгэв.
Тэгвэл өнөөдөр буюу 2025.09.19-ний өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал Яармаг даxь өөрийн газраа сургууль бариулаxад зориулж улсад xандивласан үйл явдлатай долоо xоног болж өнгөрлөө.
Эдгээр үйл явдлууд нь "Guren.mn"-ийн улс төр, эдийн засаг, урлаг спорт даxь гол үйл явдлууд байв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв