Улс төрийн тогтворгүй үеийг ашиглаж шатахууны үнийг нэмсэн зохисгүй үйлдлийг шалгуулна

370
Улс төрийн тогтворгүй үеийг ашиглаж шатахууны үнийг нэмсэн зохисгүй үйлдлийг шалгуулна

Өчигдөр буюу тавдугаар сарын 23-нд шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмсэн тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож, 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Зарим аж ахуйн нэгжүүдээс  ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай санал ирүүлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлалсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.

Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.

Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье" хэмээжээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо