Улс төр бохир уу, улстөрчид бохир уу?

74
Улс төр бохир уу, улстөрчид бохир уу?
“Улс төр бохир” гэх үг бараг хэлц болтлоо тархсан. Гэвч улс төр өөрөө бохир уу, эсвэл тоглогчид нь бохир уу гэдэг сонирхолтой.
Улс төр гэдэг бол нийгмийн эрх мэдэл, ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах тогтолцоо бөгөөд цэвэр улстөр хийнэ гэдэг нь харьцангуй ойлголт юм. Учир нь хүний хүсэл, ашиг сонирхол, үнэт зүйлс байнга зөрчилддөг газар цэвэр ариухан байх боломж хомс. Гэхдээ энэ нь заавал бохир байх ёстой газар ч биш.
Монголын улс төрийн бохирдол нь нэг хүний, эсвэл нэг намын асуудал биш системийн шинжтэй бөгөөд манай улсад намын санхүүжилт ил тод бус, ашиг сонирхлын сүлжээ гаарсан, хяналт сул, хариуцлага тодорхойгүй улс төр хийдэг. Иймээс хичнээн зөв залуус байсан ч энэ орчинд ороод ирэхээрээ “тоглоомын дүрэм”-д дасан зохицохоос өөр аргагүй болдог. Ингэхээр улс төрчид “бохирдсон” харагддаг. Бид “бохир улстөрч”-ийг шүүмжилдэг ч сонгуулийн үеэр тэдний хуурамч амлалт, мөнгө, ухуулгад итгэж саналаа өгдөг нь нөгөө талдаа бохир улс төрийг бойжуулж торниулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бохир улстөрчийг ард түмний тоомсоргүй, хүлцэнгүй байдал бий болгодог байна. Сонирхолгүй, итгэлгүй, хүлцэнгүй ард түмэн бол бохир улс төр хүчээ авах хамгийн том нөхцөл болж өгдөг. Иймд цэвэр улс төр хийх нь зөвхөн төрийн асуудал биш, иргэний хариуцлага бөгөөд иргэд мэдээлэлтэй байх тусам асууж, шаардаж, оролцож улс төрийг цэвэршүүлж явдаг байх нь.
Энэхүү цэвэр улс төр гэдэг нь алдаа мадаггүй төгс орон зай биш ч ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй тогтолцоог хэлж байгаа юм. Хэвлэл мэдээлэл, иргэдийн хяналт, залуу үеийн оролцоо нэмэгдэх тусам “бохир тоглоомын дүрэм”-ийг өөрчилж чадна. Жишээ нь, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, нэр дэвшигчийн ёс зүйн шалгуур тавих зэрэг бодит алхмууд хийгдээд ирэхээр бохир орон зай хүрээ нь хумигдаж эхэлдэг.
Цэвэр улс төрийн гол тулгуур нь ил тод байдал бөгөөд улс төрийн намын санхүүжилт ил тод байх, төр засгийн гаргасан шийдвэр бүр нээлттэй байх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сайжруулах зэрэг алхмууд нь улс төрчдийг хариуцлагатай байлгах, “цэвэршүүлэгч механизм” юм.
Б.Цацрал
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо