Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана

148
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
Нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар метро төсөл нь хотын хөгжлийн ирээдүйн бодлогын чухал хэсэг бөгөөд зөвхөн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт бус, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэдэг.
Үүнтэй холбоотойгоор төслийн хамгааллын бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төсөлд бүх нийтийн оролцоог хангах үүднээс ubmetro@ipiu.mn цахим хаягаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 50 хувь, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 30 орчим хувьтай үргэлжилж буй.
Тодруулбал, нийгмийн суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн таван дүүргийн 48 хороонд өрхийн судалгааг гаргахаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал зөвлөмжийг тусган ажиллаж байна.
Тус үнэлгээнд тулгуурлан хамгааллын бодлого, менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хяналт тавьж ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо