УИХ-ын сонгуульд 100 саяын хандив өгсөн ачтаныхаа эсрэг Б.Тулга ноцож сууна

690
УИХ-ын сонгуульд 100 саяын хандив өгсөн ачтаныхаа эсрэг Б.Тулга ноцож сууна

Газрын тос, нүүрс, баяжмал зөөсөн хүнд даацын автомашинууд боомтуудаар холхин, байгаль орчин доройтож, бэлчээр нутаг сүйдсэнээр хүн, мал, амьтад зутрах болсон. Харгалзах хүн, хариуцах эзэнгүй болсон боомтуудад авлига, албан тушаалын наймаа цэцэглэж, ерөнхийдөө энэ салбар ёроолдоо хүрч, дампуурахдаа тулаад байна. БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүдэд арван мянга гаруй чингэлэг олон хоног, сар гацахад хариуцсан сайд Б.Тулга нь  "Хятадын талаас тодорхой хариу ирүүлээгүй. Хүлээж л байна" хэмээн үл тоомсорлож, бас болоогүй, сонгуульд өрсөлдөн амь наана там цаана явсан үе. Ер нь Б.Тулга гэж хэн бэ. Н.Энхбаярын баруун суганд наалдсаар Боомтын сайдын албан тушаалд хүрсэн нэгэн. УИХ-ын сонгуульд MCS группээс 100 сая төгрөгийн хандив авчихсан хэрнээ өнөөдөр тус группийг хянан шалгах ажлын хэсэгт орчихсон. Нэг үгээр, хандив өгч дэмжсэн компанийнхаа эсрэг ноцож сууна. Ер нь Б.Тулга боомтын сайд болсноосоо хойш бодитой юу хийв. Угтаа бол улс төрийн нөхцөл байдлыг судал, асуудал үүсэхээс өмнө зохицуул, урьдчилсан арга хэмжээ авч, Хятадын талтай хамтран шийд гэж л Боомтын асуудлыг хариуцсан сайдаар томилсон юм шүү дээ. Гэтэл томилсон сайд нь Хятадын талын амыг харсан, аясыг нь дагаж дулдуйдсан, ажил хийсэн дүр эсгэсэн нэгэн болж хувирчээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн