Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хоёрын толхилцоон, үйл ойлголцол хуваарьт УИХ-ын чуулганы хуралдааныг гацааж, үүнд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ихээхэн бухимдав. Тэрбээр "Нэгэндээ гомдож УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Хэнд эрхлээд байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй биз дээ. Ард түмэн ажил хий гэж сонгосон. Иргэдийн амьдрал өнөөдөр хүнд байна. Ард түмний орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэгт хэрэлдээд маргалдаад сууж байх ёстой. Уучлалт гуйх, гуйхгүйдээ гол нь биш. Аль аль талдаа зарчимтай, хүндэтгэлтэй хандах ёстой. Чуулганы хуралдаанд хоёр гишүүн маргалдаад гомдож туниад чуулганд суудаггүй бойкотлодог. Ийм жишиг рүү орох юм уу. Би хүлээн зөвшөөрөхгүй. Үл ойлголцол байгаа бол хамтарсан Засгийн газарт орсон, гарын үсэг зурсан нам, бүлгийн зөвлөл, дарга нар хоорондоо учраа олоорой. Дэгийн болон УИХ-ын тухай хуулийн дагуу АН-д завсарлага олгосон. Тиймээс таван минутын дотор чуулганы танхимд орж ирцгээ" хэмээн уурсав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зангараг заан, АН-ын гишүүдэд хатуухан үг чулуудсан ч тэд чуулганы хуралдаанд орж ирсэнгүй. Уучлалт гуйгаагүй цагт чуулганы хуралдаанд суухгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсохоор шийдсэн бололтой.












