УИХ-ын дарга улс төрийн нүүдлээ тооцон Цэцийн даргыг үлдээх үү, явуулах уу гэдгээ шийднэ

423
УИХ-ын дарга улс төрийн нүүдлээ тооцон Цэцийн даргыг үлдээх үү, явуулах уу гэдгээ шийднэ

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сард дуусгавар болох тул УИХ хаврын чуулган завсарлахаас өмнө уг  асуудлыг шийдвэрлэх ёстой болж байна. Хуулиараа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ эрх мэдэл буй. Нэг үгээр,  УИХ-ын дарга Цэцийн дарга Г.Баясгаланг улируулан томилох уу, эсвэл орных нь хүнийг оруулж ирэх үү гэсэн сонголттой тулсан гэсэн үг. Цэцийн есөн гишүүний гурвыг Монгол Улсын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын Дээд шүүхээс санал болгон зургаан жилийн хугацаагаар томилдог хуультай. Харин Цэцийн дарга Г.Баясгаланг 2019 онд УИХ-аас санал болгон томилсон юм. Өнгөрсөн хугацанд Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил очих нь гэсэн мессеж түгсэн. Ц.Мөнх-Оргилын хувьд боловсрол, мэдлэг, туршлага гээд л дутах зүйлгүй, харин ч зөв сонголт гэсэн дэмжлэг аваад байгаа.

Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн нүүдлээ тооцон Цэцийн одоогийн дарга Г.Баясгаланг үлдээх үү, өөр нэгнийг оруулж ирэх үү  гэдэг шийдвэрээ ойрын хугацаанд  гаргахаар болж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн