Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаанд огт оролцдоггүй, дураараа нэгэн. Түүнээс гадна түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар төрийн тусгай хамгаалалтад байх хугацаа дууссан ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй шалтгаанаар төрийн тусгай хамгаалалтад авах хугацааг сунгасан нь ил болж, олныг бухимдуулснаар барахгүй Ерөнхий сайд Г.Занданшатараас цуцлахыг шаардаж байсан юм. Харин дээрх тогтоолыг өнөөдөр цуцалсан байна.












