УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хүүхэд ямар буруутай вэ ерөнхийлөгчөө?

183
Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ.
Намар хичээл эхлээд удаагүй байхад МУ-н ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан.
Үеийн олон найзуудтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуулиудад хүсэлт явуулсны дотроос дэлхийн шилдэг 100-н сургуулийн 33-т жагсаж байгаа НЬЮ ЙОРК-ын их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.
Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан, маш их уучлалт гуйж охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байхав дээ, харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.
Охин минь хэдий ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар НЬЮ ЙОРК-ын их сургуулийн Шанхайн салбар сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм.
Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.
Жич: Хасах болсон шалтгаан нь аав нь УИХ-ын гишүүн учраас гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ?
Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ?
Хүүхэд ямар буруутай вэ?
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо