Guren News
Mongolia’s First AI-Driven News Automation Platform
Улс төр,
хууль эрх зүй
Нийгэм,
эдийн засаг
Спорт, соёл урлаг,
аялал жуулчлал
Гадаад
мэдээ
Чөлөөт
мэдээлэл
Эрхэм
түшээ
Тойрог
Видео
Аудио
Улс төр, хууль эрх зүй
УИХ-ын гишүүдийг авлигадах мөнгө 10 саяас 15 тэрбум болтлоо өсчээ
a
admin
2025-07-25 12:12
0
361
Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2026 оны хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд хүргүүлж буй. Энэ нь хуулийн хугацаатай бөгөөд санал авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газар, Сангийн яам УИХ-д тойргоос сонгогдсон 78 гишүүн бүрээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авч, "гишүүдийг авлигадах" ажлыг зохион байгуулж байна хэмээн УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара нийгмийн сүлжээнд мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Х.Баасанжаргал тойргийн төсвийн талаарх мэдээллийг анх нийт гишүүдийнхээ группэд бичсэнээр тойргийн төсвийн хуйвалдааныг мэдлээ гэж тодотгожээ.
Ямартай ч, Г.Занданшатарын Засгийн газар УИХ-ын гишүүдийг тойргийн төсөв нэрээр авлигадаж, Ерөнхий сайд, Засгийн газрынхаа насжилтыг уртасгах төлөвлөгөөндөө орсон бололтой.Нэг үгээр Сангийн сайд Б.Жавхлан, Г.Занданшатар нар гишүүдийг 480 тэрбумаар авлигадахаар зэхэж байна.
"Тойргийн төсөв" гэдэг ойлголтыг анх 2000-аад оны үед буюу Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа анх эхлүүлж, УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулж 10 сая төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж батлуулж байлаа. Цаашлаад Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж арав дахин өсгөж 100 сая, МАН-ын дарга М.Энхболд 500 сая төгрөгт хүргэсэн удаатай. Дараа, дараагийн засаг нь бүр нэг тэрбум, дөрвөн тэрбумд хүргэх төсөл ч оруулж ирж байв. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрын үед тойргийн мөнгө түүхэн дээд хэмжээнд буюу 15 тэрбум төгрөгт хүрлээ. . Өнөөдрийн байдлаар улсын төсвийн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай, Монгол Улсын гол орлого болох нүүрсний экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын бууралттай байна. Гэтэл Засгийн газар өнгөн дээрээ "төсөв хүнд байна, хэмнэлт хийнэ" гэчихээд хөшигний цаана тойргийн гишүүн бүрд 15 тэрбум төгрөг хуваарилах хуйвалдааныг эхлүүлсэн нь шившиг гэлтэй. Улстөрчид баяр наадмын урт өдрүүд, амралт алжаалаа тайлах үеийг андахгүй чоно борооноор гэгчээр элдэв хуйвалдаанаа сэмхэн зохион байгуулдаг, хууль журмыг баталдаг. Энэ удаад ч Г.Занданшатарын булхай ил болж, гишүүдийг авлигадаж хахуульдах гэсэн санаа зорилго нь ийнхүү ил болж, олны анхааралд өртлөө. Шүгэл үлээсэн М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал гишүүдэд талархахаас аргагүй юм.
a
admin
Шинэ мэдээ
Их уншигдсэн
👋 Бидэндтэй нэгдэх
facebook
Follow us on Facebook
twitter
Follow us on Twitter
youtube
Follow us on YouTube
Холбоотой мэдээ
Онцлох мэдээ
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
B
Byambadalai
·
2025-12-17 10:11
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
1
27
Онцлох мэдээ
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
G
Guren News
·
2025-12-17 09:40
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
1
24
Онцлох мэдээ
Тойрог
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
Эрхэм түшээ
B
Byambadalai
·
2025-12-16 15:11
Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
0
46
Онцлох мэдээ
Тойрог
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
Эрхэм түшээ
G
Guren News
·
2025-12-16 13:39
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
0
58
Онцлох мэдээ
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
B
Byambadalai
·
2025-12-16 09:49
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
0
41
Онцлох мэдээ
Улс төр, хууль эрх зүй
Чухал мэдээ
G
Guren News
·
2025-12-16 09:29
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
0
48
Улс төр, хууль эрх зүй
G
Guren News
·
2025-12-15 12:33
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
0
39
Дэлхий
Улс төр, хууль эрх зүй
D
Dulguun
·
2025-12-15 10:49
Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
0
60
Улс төр, хууль эрх зүй
B
Byambadalai
·
2025-12-15 10:38
Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
0
37
Ai newsgpt
Улс төр, хууль эрх зүй
D
Dulguun
·
2025-12-15 10:17
ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
0
71