УЕП Б.Жаргалсайханыг хууль зөрчин томилсон асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана

340
УЕП Б.Жаргалсайханыг хууль зөрчин томилсон асуудлаар  Үндсэн хуулийн Цэцэд хандана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах санал  оруулж, Хууль зүйн байнгын хороо, УИХ-аар дэмжин томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуульдаа Улсын ерөнхий прокурорт 60 хүртэл насны гэж заасан байдаг. Гэтэл  Б.Жаргалсайхан энэ нас нь хэтэрч 61 хүрчихсэн. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр цааш явах боломжгүй гэж байв. Харин хуульч Б.Гүнбилэг: Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчиж, Ерөнхий прокурорыг томилсон тул  өгдөг газар нь өгье дөө. Хууль хаана дуусна, тэнд дарангуйлал үүснэ. Хуулийн хамгийн том  местийг хуулиа зөрчиж авбал иргэд хуульд  улам их итгэл алдарна" хэмээн байр сууриа илэрхийллээ. Нэг үгээр бол, хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхий прокурорыг хууль зөрчин томилсон  асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа ийн мэдэгдлээ. Харин Үндсэн хуулийн Цэц уг маргааныг хүлээн авч хэлэлцэх  эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн