Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар асан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон билээ.
Улмаар улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаан тавдугаар сарын 2-нд болж, П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товлосон. Тэгвэл П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаан зургаадугаар сарын 4-ний өдөр хэлэлцэх тов гарчээ.







