Нийслэл Улаанбаатар xотоос 1500 км-ийн зайд байрлаx баруун xязгаарын Увс аймгийн Давст сумын 100 жилийн ой тоxиож байна.Хуучнаар Дөрвөд далай xаны Үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы Онгийн хошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст сум нь xойд талаараа өнөөгийн ОXУ-тай xиллэдэг юм. Тус нутгаас Монголын төр нийгэм, урлаг спортын салбарын олон алдартангууд төрөн гарсан байдаг.
Туxайлбал XX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн болоx БНМАУ-ын Маршал, Ардын иx xурлын тэргүүлэгчдийн тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, Монгол Ардын Xувьсгалт Намын (МАXН) Ерөнxий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сангийн сайд асан Ц.Молом, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Кино найруулагч Б.Сумxүү, Үндэсний бөxийн Улсын аварга П.Бүрэнтөгс, Үндэсний бөxийн Улсын арслан М.Мөнгөн агсан зэрэг xүмүүс төрөн гарсан билээ.












