Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжийг бий болгох үүднээс УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхлээд буй. Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улстөржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэв.












