У.Xүрэлсүx: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн

183
У.Xүрэлсүx: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай боллоо.
 

Эx Сурвалж: President.mn

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд