“Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит хувьцаат компани 1983 оноос өнөөдрийг хүртэл төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58,7 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 хувийг дангаараа хангадаг. Төрийн өмчит энэ том байгууллагыг удирдаж буй хүн бол гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг юм.
Харамсалтай нь, Ү.Төмөрхуяг даргыг тойрсон хэл ам, шүүмжлэл, гомдол тасардаггүй балаг ихтэй нөхөр л дөө. Анх ГОК-ийн дараа орох том үйлдвэрийн захирлаар ирлээ хэмээн хөөрөн баясаж явсан тэр энэ үйлдвэрийг элгээр нь мөлхүүлэх, дампууралд хөтлөх нэгэн байжээ.
Ү.Төмөрхуяг даргын үед ажилчдынх нь нөхцөл байдал доройтож, ажлын байрны дарамт, ялгавартай байдлыг гааруулж, ажилтан нь ажлын байран дээрээ амиа алдсан зэрэг ноцтой хэрэг гарсан ч түүнд хариуцлага тооцох нь бүү хэл харин эсрэгээрээ Ү.Төмөрхуяг хувийн компанидаа байгаа мэт аягладаг. Ажилчдаа тандана, шахаж дарамтална, тагнуул тавина, хов живээр ажлаа хийх нь элбэг тул ажилтнууд нь аргагүйн эрхэнд хайртай ажлаа орхин “гудамжинд” гарч, энэ салбар мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчингүй болсон нь Ү.Төмөрхуяг даргын балаг юм. Тиймдээ ч Ү.Төмөрхуяг даргын үед мэргэшсэн боловсон хүчингүй, хуучирч элэгдсэн тоног төхөөрөмжтэйгөөр үлгэн салган ажиллаж байгаа энэ станц тэг зогсолт хийлээ гэхэд гайхаад байхааргүй бололтой. Муу амалж байгаадаа бус нөхцөл байдал ийм л байгааг сэрэмжлүүлэх гэсэн юм.



