Төвийн бүсийн хуралдаан Дарханд болж, энэ үеэр Засаг дарга Б.Азжаргалыг огцруулах асуудлыг иргэд оруулж ирнэ

408
Төвийн бүсийн хуралдаан Дарханд болж, энэ үеэр Засаг дарга Б.Азжаргалыг огцруулах асуудлыг иргэд оруулж ирнэ
Засгийн газар бүс бүсэд очиж хуралдан, газар дээр нь тулгамдсан асуудлыг шийдэж байгаа билээ. Өмнө хангай, хойд бүсэд хуралдсан бол энэ удаад Төвийн бүсэд хийх Засгийн газрын хуралдаанаа 2025 оны тавдугаар сарын 26- нд Дархан хотод хийхээр товложээ. Уг хуралдаанд Дархан хотын Засаг дарга Б.Азжаргалын талаар иргэн П.Баяраа мэдээлэл хийх хүсэлт  гаргасан байна. Тодруулбал,  Засаг дарга Б.Азжаргалыг авлига,  албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хоёр  удаа тогтоож, Нийслэлийн прокурорын газарт  яллагдагчаар татах үүрэг өгч, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
Засгийн Газрын хяналт хэрэгжүүлэх газрын шалгалтаар 36  удаагийн үйлдлээр 63.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шууд гэрээ хийж, авлигын гэмт хэрэг үйлдсэн. Мөн согтуу автомашин жолоодож осол хийж, хүний амь нас хохироосон байж болзошгүй талаарх баримтыг ХЗДХ-ийн сайд  О.Алтангэрэлд хүргүүлсэн. Иймд Ерөнхий сайд та нэн даруй Засаг дарга Б.Азжаргалыг огцруулж, орных нь Засаг даргаа томилчихоод Дархан хотод ирж Засгийн газрын  хуралдаанаа хийнэ үү хэмээжээ.
Төвийн бүсэд хийх Засгийн газрын нэгтгэсэн хуралдаан нэлээдгүй ширүүн болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн