Төв банкны алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн тухай тус банкны аудитын тайланд дурджээ. Энэ алдагдлыг задалбал:
Удаан хугацаанд алдагдалтай ажиллавал Төв банкны бие даасан, хараат бус байдал, мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алддаг.
Гадаад валютын нөөц хасах руу орсон жилүүд бий. Төгрөгийн ханш сулрах бүрд, бодлогын хүүний зардал өсөхөд алдагдал өсдөг. Ер нь Төв банкны ашиг алдагдлыг яаж хэмжихээ тодорхой болгох шаардлагатай. Бодлогын болон үйл ажиллагааны зардлыг салгаж үзэх үү? Ашигтай ажиллавал улсын төсөв рүү ямар хэмжээгээр оруулах вэ?
Алдагдал үүсвэл Засгийн газар ямар хэмжээгээр хаах вэ? Хаах, нийлүүлэх хугацаагаа нэг жилээр тогтох уу? Түүнээс урт байх уу гэдгийг тодорхой болгон, энэ тогтолцоог ажиллуулдаг болох шаардлагатай.
ОУВС ч биднээс үүнийг шаарддаг. Мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой ижилхэн л төрийн бодлого юм. Иймд мөнгөний бодлогын зардал төрийн зардалд багтах нь зөв. Гэхдээ энэ нөхцөлд Засгийн газар төв банкны зардлыг гаргалаа гээд бүх үйл ажиллагаанд оролцох эрсдэл бий. Энэ нь Төв банкны хараат бус байдалтай холбогдоно. Иймд Монголбанк алдагдлаа өөрөө хүлээн, баланстаа бичээд явах нь зөв" гэв.
- Ипотекийн зээлийн 4.5 их наяд төгрөгийн үлдэгдэл
- БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юан
- Урт хугацаатай своп дийлэнхийг эзэлжээ.
ТӨВ БАНК/МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ хууль, 381дүгээр зүйл. Монголбанкны алдагдлыг нөхөх
1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛБАНК 2016-2019 ОНД 3.0 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДЛАА БУУРУУЛСАН
2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, энэ хэмжээгээр хуримтлагдсан алдагдлыг бууруулсан. 2018 оны эцсийн байдлаар мөн тодорхой хэмжээний ашигтай гарсан. 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь богино хугацаанд нөхөж баршгүй өндөр алдагдал хэдий ч Монголбанк энэ алдагдлыг бууруулах чиглэлд анхаарчээ.
2018 онд Эрдэнэсийн сан болон үл хөдлөх хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлан тэнцэлд тусгасны үр дүнд Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ.
2018 онд хэрэгжүүлсэн "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аяны үр дүнд худалдан авсан алтны хэмжээ 22 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 3.5 тэрбум ам.доллар болж өссөн аж.
МОНГОЛБАНКНЫ АШИГ АЛДАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Монголбанкны ашиг, алдагдал нь үйл ажиллагааны болон хөрөнгийн ашиг алдагдлаас бүрддэг. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй үед үйл ажиллагааны орлогын дийлэнх хувийг гадаад валютын улсын нөөцийн өгөөж, өөрөөр хэлбэл, гадаадын банканд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого, гадаадын Засгийн газар болон нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудын гаргасан үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг.
Харин зардлын дийлэнх хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал эзэлдэг байна. Түүнээс гадна арилжааны банк, санхүүгийн байгууллагад Монголбанкнаас олгосон зээлийн хүүгээс тодорхой хэмжээний орлого олдог.
Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд хүүгийн орлогын
- 32 хувийг санхүүгийн хөрөнгө оруулалтаас,
- 27 хувийг дотоодын байгууллагуудад гаргасан үнэт цааснаас,
- 14 хувийг банкуудад олгосон зээлээс,
- 13 хувийг Засгийн газрын үнэт цааснаас тус тус олжээ.
- 22 хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал,
- 16 хувийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал,
- 15 хувийг зах зээлийн хүүгээс доогуур хүүгээр олгосон зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал,
- 15 хувийг Хятадын ардын банкнаас авсан зээлийн хүүгийн зардал эзэлжээ.
- Монголбанк нь мөнгөний бодлогоос гадуур үүрэг хүлээхгүй буюу төв банкны чиг үүрэгт тусаагүй, төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх,
- Зах зээлийн ханшаас хэт зөрүүтэй өртгөөр үүсмэл хэрэгсэл байгуулахгүй байх,
- Хүүний татаасын зардал гаргахгүй байх,
- Засгийн газрын бондыг нээлттэй захын үйл ажиллагаанд ашиглах,
- Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,
- Гадаад өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулах,
- Алт тушаалтыг нэмэгдүүлэх,
- Валютын захын оролцоог бууруулж, зах зээлийн зарчмаар ажиллах,
- Банк хоорондын захын хөгжлийг дэмжих замаар Монголбанкны хуримтлагдсан алдагдлын сөрөг нөлөөг тогтвортой бууруулах боломжтой.












