ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлажээ

409
ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлажээ
ТҮЦ эрхлэгчид тавдугаар сарын 1-нээс Хүний эрхийн үндэсний комиссын гадаа өлсгөлөн зарлажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан ТҮЦ –үүдийг нүүлгэсэн. ТҮЦ эрхлэгчид  энэхүү арга хэмжээг эсэргүүцэн, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд хандсан ч өнөөдрийг хүртэл тус комисс хариу өгөөгүй. Тиймээс хариугаа авах шаардлага тавин өлсгөлөн зарлажээ. ТҮЦ эрхлэгчид “Өдрөөс өдөрт өр зээл нэхэгдэж байна.  ТҮЦ-ийг ачаад явахдаа барааг цуг авч явсан. Барааны маань хугацаа дуусч, хадгалалтын горим алдагдсанаас муудсан. ТҮЦ-ээ хашаандаа аваачаад тавья гэхэд зөвшөөрөөгүй гэлээ. Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс одоогоор төвийн зургаан дүүргийн 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, 467 үлджээ.  ТҮЦ эрхлэгч иргэдэд сул байгаа 1698 ажлын байрнаас санал болгох, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж өгөх болон бусад саналыг тавьсан. Холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг Комисст өгсөн байна.  
Шинэ мэдээ
Их уншигдсэн