“Тэрбуман мод” чуулга уулзалтаар хүлэмжийн хийн тооллогын асуудлаар хэлэлцэнэ

225
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Чуулга уулзалтын үеэр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагууд болон орон нутгийн төлөөллөөс бүрдсэн оролцогчид:
  • Монгол Улсын уур амьсгалын бодлого ба салбарын уялдаа
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, туршлага, сургамж
  • Хүлэмжийн хийн тооллого, уур амьсгалын санхүүжилтийн хөшүүрэг
  • Байгальд суурилсан шийдлүүд, орон нутгийн оролцоо
  • Төр-хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Чингис хаан” одонт Бан Ги Мүний үүсгэн байгуулсан “Ирээдүйн сайн сайхны төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулна. Мөн Нэгдсэн үндэстний байгууллага, Азийн хөгжлийн Банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцоно. Эх сурвалж: ЕТГ
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо