ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Истанбул хотод өнөөдөр болох Орос, Украины энхийн хэлэлцээрт оролцохгүй байхаар шийдвэрлэсэн талаар Кремль мэдэгджээ. Кремлийн мэдээлснээр, "Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский, Батлан хамгаалахын орлогч сайд А.Фомин нар ахлах бөгөөд Ерөнхийлөгч В.Путин өөрөө оролцохгүй" гэжээ.



