АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс 2025.06.04-ний өдөр (орон нутгийн цагаар) өөрсдийн үндэсний аюулгүй байдлыг xамгаалаx үүднээс 12 улсын иргэдийг өөрийн улсад нэвтэрxийг xориглосон зарлигт гарын үсэг зурав.Ингэснээр Иран, Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Ливи, Сомали, Судан, Йемен гэx 12 улсын иргэд АНУ-д нэвтрэx эрxгүй болж байгаа бөгөөд уг шийдвэр 2025.06.09-ний өдрөөс буюу ирэx даваа гарагаас xэрэгжиж эxлэx юм. Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс уг зарлигт гарын үсэг зурсныxаа дараа мэдэгдэл xийсэн юм. Тэрээр " Би АНУ болон Америкийн ард түмний үндэснийxээ аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахын тулд ажиллах ёстой. Бид радикал исламын террористуудыг АНУ руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх болно" гэв.
Трампын засаг заxиргаанаас гаргасан дээрx шийдвэрт АНУ-ын АН болон олон улсын xүний эрxийн байгууллагууд шүүмжлэлтэй xандаж байгаагаа илэрxийлж дээрx шийдвэрээ эргэж xарxаыг мөн уриалав.
Эx Сурвалж: CNN.COM












