Трамп анхааруулсан ч трансжендер тамирчин мужийн аваргад түрүүллээ

325
Трамп анхааруулсан ч трансжендер тамирчин мужийн аваргад түрүүллээ
Калифорни мужийн ахлах ангийн сурагчдын дундах хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд А.Б.Эрнандес хэмээх 17 настай трансжендер тамирчин өндрийн харайлт, уртын харайлтын төрөлд түрүүлж, хос алтан медаль энгэртээ гялалзууллаа. Энэ тамирчныг мужийн АШТ-д яавч оролцуулж болохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийж, мужийн спортын санхүүжилтыг зогсооно гэж анхааруулсан ч хориглож чадсангүй. А.Б.Эрнандес тэмцээн болох стадионд орж ирэхэд зарим хүн “Эмэгтэйчүүдийн бүсэд эрчүүдэд зай үгүй”, “Буруу биед төрсөн хүн гэж байдаггүй” гэх зэрэг бичигтэй баннер барьж эсэргүүцлээ илэрхийлж, зарим нь бүр чанга хашхиран бухимдсан ч нэмэр болсонгүй. Тэмцээнийг зохион байгуулагчид Улсынхаа Ерөнхийлөгчийн зарлигийг дагаагүй ч гэлээ А.Б.Эрнандесийг ямар нэгэн медаль хүртвэл мөн тэрхүү медалийг ойролцоо амжилт гаргасан тамирчинд давхар олгох гарц олжээ. Тиймээс Э.Б.Эрнандес хоёр алтан медалиа өөр тамирчидтай хуваан хүртсэн байна. Түүнийг уртын харайлтад оролцохын өмнөхөн үзэгчдийн суудлаас нэгэн хүн эсэргүүцэн чанга хашхирсан тул тэмцээнийг зохион явуулагчид цагаан хоолойгоор хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байжээ. Тэрхүү эсэргүүцэн хашхирсан 55 нас эр Бэт Бүрн “Энэ 17 настай хүүгийн өмнөөс би их харамсаж байна. Ээж нь түүнийг буруу биед төрчихсөн гээд багаас нь итгүүлчихэж. Эмэгтэйлэг банди нар том болоод ижил хүйстэн болдог. Энэ залуу ч тэгж болох байсан. Гэтэл тамирчин болгох гээд трансжендер болгочихож. Тиймээс би энэ хүү рүү биш харин ээж рүү хандсан юм” гэжээ. Эрнандесийн ээж энэ тэмцээний үеэр олон өөр эцэг, эхийн эсэргүүцэлтэй тулгарсан ч огт тоогоогүй мэт өнгөрүүлжээ.Тэрбээр хүүгээ Доналд Трампаас өмөөрөн өгүүлэхдээ “Улсын Ерөнхийлөгч хүн лидерийн хувиар ард түмний нэгдмэл байдлыг хангах ёстойгоос биш хагалан бутаргах ёсгүй. Төрийн тэргүүн хүн үзэн ядагч байж болохгүй. Өөр төрснийхөө төлөө нэг ч хүүхэд хэрцгийлэл үзэж, гадуурхагдах ёсгүй. Бидэнд бүх хүүхдийг ижил тэгш хамгаалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Тэрнээс зөвхөн уран, сүржин үгтэй хүн биш. Хагалан хагардуулахын оронд нэгтгэх, үзэн ядах бус хайрлах, улс төр хөөх биш хүмүүнлэг ёсыг баримтлагч байх ёстой. Миний хүүхэд энэ хүн төрөлхтөнд ямар ч аюул тариагүй. Би эхийн хувиар хүүхдээ үргэлж бахархалтайгаар, мөн хурц тодоор, эргэлзээгүйгээр дэмжих болно” хэмээн өгүүлсэн юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд