Тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдгийг болиулж байгаа

412
Тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдгийг болиулж байгаа

УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж, хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Энэхүү хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохицуулалт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,

Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,

Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох,  эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон.  Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлж байгаа, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гээд ач холбогдол өндөртэй.

Сүүлийн гурван жилийг харахад, хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав даин өссөн. 1.2 их наяд татварын өртэй байсан бол одоо дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан.

Данс хааж байгаад татвараа татаж авдаг. Өнөөдөр 22 мянган данс хааж байна, 2024 оны статистик харахад.  Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр дарамт үүсчихсэн байгаа гэсэн үг. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг мөнгөн урсгалын дутагдалд орсон, татварын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон гэсэн үг.

Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компани дампуурч хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ажлын хэсэг маань хувийн хэвшлээ дэмжсэн, халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа бодлогыг дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа дэмжсэн хуулийн төсөл өргөн барилаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

 Одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо 100 мянган хүнээр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль маш ач холбогдолтой. Ийм ч учраас оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болсноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэж үзэж, хуулийн төсөл санаачилж байгаа гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Чуулган: Алт-3 аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа
a
admin
·2025-07-09 15:21

Чуулган: Алт-3 аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа

ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
a
admin
·2025-07-08 11:38

ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ

О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр хувийн байшин барьж өгч  болохгүй
a
admin
·2025-07-04 15:47

О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр хувийн байшин барьж өгч болохгүй

ЧУУЛГАН: 14.00 цагаас 2025 оны төсвийн тодотгол зэрэг 13 хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ
a
admin
·2025-07-02 09:42

ЧУУЛГАН: 14.00 цагаас 2025 оны төсвийн тодотгол зэрэг 13 хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ

Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжив
a
admin
·2025-06-27 12:21

Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжив

О.Цогтгэрэл: УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын Бүлэг завсарлага авч, хэлэлцэнэ
a
admin
·2025-05-28 12:55

О.Цогтгэрэл: УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын Бүлэг завсарлага авч, хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар цусны донорын болон эрхтэн эд эс шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ
a
admin
·2025-05-17 17:10

УИХ-ын чуулганаар цусны донорын болон эрхтэн эд эс шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

Н.Учрал: Х.Баттулга аа, монголчууд тэнэг биш. Монголчууд таны тохуурхал биш
a
admin
·2025-05-17 16:51

Н.Учрал: Х.Баттулга аа, монголчууд тэнэг биш. Монголчууд таны тохуурхал биш

Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА
a
admin
·2025-05-15 14:29

Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна
a
admin
·2025-05-15 11:52

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна