Тоглолтоор гурван хүн хутгалсан хоёр этгээд 19-20 настай, согтуу байжээ

235
Саяхан "Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Улмаар тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгсэн. Тухайн видео дүрсэнд үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээж буй үйлдэл бичигдсэн байв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас, "Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Мөн нийтдээ тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна" гэх мэдээллийг өгч байсан. Харин өчигдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө "Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн гурван иргэн хутгалуулж, эрүүл мэндээрээ хохирсон. Төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн" хэмээсэн юм.

Тоглолтын үеэр гурван хүн хутгалсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас барьж тогтоосон байна. Гэмт этгээдүүд 19-20 настай Ц, Г гэх эрэгтэй бөгөөд, тухайн үед архи, сотгууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Одоогоор уг тоглолтын үеэр танхайрсан хэрэгт дээрх хоёр эрэгтэйгээс гадна, 20 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж буй аж.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо