10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үйл ажиллагааны нээлт Мэдээлэл, технологийн үндэсний паркад эхэлнэ.
12:00 цагт: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
12:00 цагт: "Аюуд" ХХК, "Хуашенконстракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" компанийн зүгээс "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.
14:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д нээлтээ хийнэ.
15:00 цагт: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд эхэлнэ.
15:00 цагт: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.
-Ой модны салбарын ажилчдын өдөр тохиож байна.
Орон нутагт:
Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Хилийн чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.
Эx Сурвалж: МОНЦАМЭ












