10:30 цагт: Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шүүх засаглалыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Холидей Инн” зочид буудалд болно. Холбогдох утас: 8989202210:30 цагт: Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069 11:40 цагт: "Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг" Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах "Мэнд Цолмон" өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд болно. 13:00 цагт: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Төрийн ордонд мэдээлэл өгнө.
18:00 цагт: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. -Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно. Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.












