Тайландад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн гэргий 17 давхраас унаж амиа алджээ

729
Тайландад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн гэргий 17 давхраас унаж амиа алджээ
Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Амарсанаагийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний  өглөө  Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 давхар  орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан талаар  “Bangkok Post” сонин мэдээлжээ. Энэ талаар Банкок хотын цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, талийгаач 17 давхрын тагтнаас унаж, дөрвөн давхрын террас дээр унасан бөгөөд нөхөр нь анхны тусламж үзүүлсэн ч эмнэлгийн баг ирэхэд нас барсан байжээ.
Цагдаагийн байгууллагаас уг үйл явдлыг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж үзэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд нарийвчилсан мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогоор хамгаалалтын ажилтнууд болон оршин суугчдаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа аж.

Талийгаач нь Тайланд улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр магистрт сурч байсан. Тэрбээр Монголын соёлыг олон улсад сурталчлах, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн байсан аж.

Шинэ мэдээ
Их уншигдсэн