ТАЗ-ийн гишүүнээр Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Ц.Амартөгс нарыг томиллоо

195
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.  
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Ж.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Б.Бейсен, Л.Энхнасан, Э.Болормаа, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Хэрлэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв.
Гишүүд нэр дэвшигчдээс томилогдсон тохиолдолд Зөвлөлийн чиг үүргийн хүрээнд төрийн захиргааны албанд ямар шинэчлэл хийх боломжтой гэж харж байгаа талаар, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, хэмжүүрийг тодорхой болгох талаар, орон нутаг дахь төрийн албыг чадавхжуулж, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэргийг асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Үүний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг оновчилж, үйл ажиллагааг нь үр дүнтэй байхад анхаарах, төрийн албаны ангилал, нэр томьёог оновчтой болгох, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр манлайлж ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байв.
Мөн төрийн албатай холбоотой аливаа шийдвэр, удирдлага нийслэлд төвлөрснөөс үүдэн орон нутаг дахь төрийн албаны нөхцөл байдалд үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар, төрийн албаны ерөнхий шалгалтын талаар, төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь төрийн албаны бүтэц, орон тоонд нөлөөлөхгүй байгааг анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үүнтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч бодит үр дүн гаргахыг, төрийн алба дахь чиг үүргийн давхардлыг цэгцлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар саналуудаа хэлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг удаа дараа сануулж байв.
Үүний дараа ТАЗ-ийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлаар НУУЦ САНАЛ ХУРААЛТ явуулсан бөгөөд гишүүдийн олонх нь дэмжсэн тул дээрх гурван нэр дэвшигчийг ТАЗ-ийн гишүүнээр томилсонд тооцлоо.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо