Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн гишүүн сошлоор ажлаа хийж, салбарын нэр хүнд унагаж байна

429
Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн гишүүн сошлоор ажлаа хийж, салбарын нэр хүнд унагаж байна
  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм, эмийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж тогтоолд өөрчлөлт орж амжаагүй байхад БНСУ-ын таван эмийн үйлдвэрээс авч буй 23 төрлийн эмэнд хөнгөлөлт олгож буй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлэв. Уг шүүмжлэлийн хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Шинэчлэн найруулагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн процесс байгаа бол үүнийг хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Тэгэхгүй бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбар л болохгүй байгаа мэт байнга яриад, сошлоор ажлаа хийгээд яваад байхаар чинь салбарын нэр хүнд унаад байна ш дээ. Та үнэхээр тийм процессийн алдаа байгаа бол хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа.
Надад БНСУ-ын эмнэлэг, эмийн үйлдвэртэй гэрээ хийсэн зүйл огт байхгүй гэдгийг би танд хэлээд байгаа шүү дээ. Бид ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудад шинэчлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхаа талаар танилцуулах ёстой. 
Үүнийг танилцуулсны үндсэн дээр гаднын чанартай эм үйлдвэрлэгч улсууд хямд үнээр эмээ өгөх боломж бүрдэж байгаа. Үүний үр дүн иргэдэд хүрээд, иргэд үүнд сайшаалтай хандаж байгаа шүү дээ. Жишээ нь ахмадууд сахарынхаа дараа сарын эмийг авч чаддаггүй байсан бол үүнийг 60 мянгаас 6 мянга болгосон, өмнөх эмээс нь үйлчилгээ нь сайжирсан. Зүрхний стент тавиулсан хүмүүс сар бүр цус шингэлэх эмээ 170 мянган төгрөгөөр авдаг байсан бол 17 мянган төгрөг төлөөд уудаг болсон байна. Эмч, өвчтөнгүй сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд байна. 2026 оны төгсгөл гэхэд бид чанаргүй эмийг зах зээлээс шахаж гаргах, хямд үнэтэй эмээр хангах бодлого маань маш амжилттай хэрэгжээд явж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо