Долоодугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж, гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотын ... дугаар орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан 10-13 насны хоёр хүүхдийг үл таних этгээд мэсээр гэмтээж, улмаар хүүхдүүдийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэрэгт Дорнод аймгийн харьяат 52 настай эрэгтэйг холбогдуулан шалгаж цагдан хорьжээ. Сүүлийн үед бусдын биед хэрцгийгээр халдаж, зодож гэмтээх, мэсээр гэмтэл учруулах явдал удаа дараа гарч байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байж, ялангуяа хүүхдүүддээ тавих анхаарлаа чангаруулахыг цагдаагийн байгуллагаас сэрэмжлүүлж байна.












