Сэрэмжлүүлэг: “Орлого ол”, “Хөрөнгө оруулж, шагналаа аваарай” группт нэгдсэн иргэд 70 орчим сая төгрөгөө алджээ

492
Сэрэмжлүүлэг: “Орлого ол”, “Хөрөнгө оруулж, шагналаа аваарай” группт нэгдсэн иргэд 70 орчим сая төгрөгөө алджээ
Энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр телеграмм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан арван удаагийн гүйлгээгээр 40 сая  төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж, найман удаагийн гүйлгээгээр 29 сая төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

ЦЕГ: 460 саяыг залилсан Б өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шалгаж байна
a
admin
·2025-04-22 12:32

ЦЕГ: 460 саяыг залилсан Б өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шалгаж байна

ЦЕГ: 3-5 насны гурван охин галд өртөж, нас барсан хэргийг шалгаж байна
a
admin
·2025-04-22 10:39

ЦЕГ: 3-5 насны гурван охин галд өртөж, нас барсан хэргийг шалгаж байна

Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг мөргөж гэмтээжээ
a
admin
·2025-04-18 17:06

Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг мөргөж гэмтээжээ