Баяр, амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-16-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 25 хүн амь насаа алдсаны зургаа нь хүүхэд байжээ. Тухайлбал Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл долоодугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. ОБЕГ-аас сэрэмжлүүлсээр атал баяр наадмын зургаан хоногт 25 хүн голд осолджээ.










