Энэ жил гантай, хуурайшилттай байгаагаас ой хээрийн түймэр дараалан гарсаар байна. Ялангуяа Сэлэнгэд өмнө долоон удаагийн түймэр дэгдэж, олон жилийн хэдэн зуун хүний хөдөлмөр шингэж өндийсөн Тужийн нарс шатсан ч арайхийн намжаасан. Гэтэл өдгөө ч байдал хүнд хэвээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ой хээрийн таван түймэр, Шоргоолж, Хүдэрийн өндөрт хоёр, Янгаахайд гурван газар түймрийн голомт хаяагаа тэлж, нутгийн иргэд, сайн дурынхан хүчрэхгүй байгаа аж. Наадмын маргааш намар гэдэгсэн. Гэтэл олон хоног наадамлаж, наргиж цэнгэсэн албан тушаалтнууд өдгөө шатаж буй эх орноо анхаарах цаг болжээ. ОБЕГ, Засгийн газар шуурхай арга хэмжээ авахгүй бол байгалийн сайхнаараа гайхагддаг Сэлэнгэ нутаг шатаад дууслаа.




