Сэлбэ хотыг оронсууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа

265
Сэлбэ хотыг оронсууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг  албаныхан мэдэгдсэн. Тэгвэл уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Мөн цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.
Уг 3, 4 дүгээр багц тендерийг таван багц болгон өргөжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчид, дотоодын барилга угсралтын компаниудыг дэмжих ач холбогдолтой. 3, 4 дүгээр багц тендерийг таван багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо таван багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Анхны жишиг хот Сэлбэ дэд төвийн  бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ
a
admin
·2025-05-26 11:27

Анхны жишиг хот Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ