Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан.Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, "Моринсувд", "Нутгийн буян", "Монкон' болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина. Тодруулбал,
-
Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” компани,
-
Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,
-
Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК,
-
Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК,
-
Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.
Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС












