Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн "Сонирхолтой статистик" цэсний мэдээллээр 2025 онд Монгол Улсад мэндэлсэн хүүхдүүдийн нэрсийн хамгийн түгээмэл жагсаалтыг гаргасан байна.
Хөвгүүдэд хамгийн түгээмэл нэрс:
Тэнүүн
Хангай
Тогтуун
Эрхэс
Батмагнай
Охидод хамгийн түгээмэл нэрс:
Амин-Эрдэнэ
Амингоо
Анхилуун
Гэгээлэн
Сондор зэрэг нэрсийг хүүхдүүддээ хамгийн олон өгчээ.
Мөн Монголын түүхэн нэртэй хүмүүсийн нэрс одоо ч ихээр хэрэглэгдсээр байгаа бөгөөд жишээ нь:
Есүхэй (769 бүртгэлтэй)
Чингис (701 бүртгэлтэй)
Хасар (354 бүртгэлтэй)
Цэдэнбал (320 бүртгэлтэй)
Өгөдэй (261 бүртгэлтэй)
Тэмүүжин (8,429 бүртгэлтэй)
Бөртэ (891 бүртгэлтэй)
Мандухай (1,185 бүртгэлтэй)
Мухулай (49 бүртгэлтэй)
Боорчи (126 бүртгэлтэй)
Зэв (97 бүртгэлтэй)
Жамух (50 бүртгэлтэй)
Мөн онцлох зүйлсийн нэг нь Тоорил болон Сорхоншар нэртэй иргэн тус бүр нэг бүртгэлтэй байгааг дурдсан байна.












