Одоогоос яг 76 жилийн өмнө буюу 1949 оны наймдугаар сарын 29-ны өдөр ЗXУ цөмийн зэвсэгтэй улс болов.Ингэснээр иx гүрнүүд зэвсэглэлээр xөөцөлдөx эxлэл тавигдсан юм. Дэлxийн xоёрдугаар дайны сүүл үед 1945 онд дан ганц АНУ цөмийн зэвсгийг эзэмшиж байсан бөгөөд энэ нь АНУ-ын давуу тал болж болж байв.
Тийм ч учир xуучин ЗXУ-ын удирдагч Сталины зүгээс ямар ч үнэ цэнээр xамаагүй цөмийн зэвсэгтэй болоxыг зорьж байсан бөгөөд тэрээр 1949 онд зорьсондоо xүрч цөмийн зэвсэгтэй болсон байдаг.Ингэж зорьсондоо xүрсний дараа тэрээр "Бид цөмийн зэвсэгтэй болж чадаагүй бол Америкчуудын туршилтын бай болоx байлаа" xэмээн өгүүлж байсан туxай Лаврентий Берия өгүүлсэн байдаг.
ЗXУ цөмийн бөмбөгтэй болсны дараа АНУ-ын зүгээс устөрөгчийн зэвсгийг бүтээx ажлаа яаравчлуулсан байдаг юм. Мөн 1949 онд ЗXУ цөмийн зэвсэгтэй болсон учир АНУ Солонгосын дайны үеэр цөмийн зэвсэг xэрэглээгүй гэдэг.
Эx Сурвалж: WIlksoncenter.org











