Солонгосын хил дээр “Монгол паспорт” бол хулгайч, худалч, хог шаар, гэсэн үг үү?

569
Солонгосын хил дээр “Монгол паспорт” бол хулгайч, худалч, хог шаар, гэсэн үг үү?
БНСУ-ын хил дээрээс ямар ч шалтаг, шалтгаангүйгээр Монгол Улсын иргэн гэдгээрээ гадуурхагдаж гомдолтойгоор буцсан хүн олон.  Бодит нэгэн жишээг  хүргэе.
Сөүлд 14 хоног аялахаар ирлээ. Дансандаа 50 сая төгрөг, халаасандаа 2 сая вон. Хаяг, зорилго, төлөвлөгөө, баталгаажуулалт, тийз бүгд асуудалгүй. Гэтэл би ороод ажиллаад, харлаад үлдэхийн гэнээ. Хүүеэ “Never” штээ. Үнэхээр “DUMP”.
Инчоны хил дээр:
 “Монгол хүн үү?”
 “Тийм”
 “Буц!”
 “Яагаад?”
 “Зүгээр л сэжигтэй байна…”
Эдний хууль дүрэм нь “таалагдсан хүмүүсээ оруулна” гэдэг хувийн клуб шиг юм байна.
Монгол хүн болгоныг “хулгай хийх гэж ирсэн”, “харлаж ажил хийх гэж ирсэн” гэж урьдчилж ялладаг нь тэдний “новшийн сэтгэлгээний шүүлтүүр”.
Солонгосын цагаачлалын алба та нарт зориулж шинэ уриа бодож өгье.
“Монгол гэсэн виз? = Сэжиг!
“Буцах тийз? = Худлаа!
“Эмчилгээний цаг? = Дүр эсгэсэн!
“Мөнгөтэй? = Бусдаас зээлсэн!
Тэртэй тэргүй “бүх нотолгоог хүлээж авахгүй юм бол” яах гэж виз өгдөг юм бэ?
Монголчууд аа, анхаар!
– Визтэй ч гэсэн хил дээр “Монгол” гэж буцаана.
– Батлан даагчтай байсан ч “Үлгэр” гэж буцна.
– Бараг ганц инээсэн ч, “Хуурамч” гэж сэжиглүүлнэ.
Бид жинхэнэ ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Хэлдэггүй болохоос биш, энэ бол бодит юм байна.  “Монгол паспортын ялгаварлал” шүү!
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Монгол Улсын Засгийн газар
Энэ бол ганцхан жишээ. Яг ийм хүн биш хөгийн мэдрэмж авсан олон мянган монголчууд мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсоор л байна. Бараг л 10 гаруй жил сайдаар ажиллаж дэлхийг хэдэн удаа тойрсон ганган авгайн ажлын үр дүн. Шинэ Ерөнхий сайд уривал ажлаа хийнэ гэцэн явж байна билээ. Одоо болноо Зүгээр л зайлаад өгөөрэй.
Шинэ мэдээ
Их уншигдсэн